Сэтгэл зүйн аюулгүй байдал гэж юу вэ?
Бидний ихэнх нь бие махбодийн аюулгүй байдлын ач холбогдлыг ойлгодог. Бид өөрсдийгөө ихэвчлэнэргэн тойронд байгаа аюулаас хамгаалдаг. Тухайлбал хэн нэгэн цохих гэж дайрвал бид, өөрийгөө хамгаалдаг бөгөөд зарим үед бэртэл гэмтэл авдаг. Энэ нь шарх сорви үлдээн тодорхой хугацааны дараа эдгэдэг. Харин сэтгэл зүйн аюулгүй байдлын халдлага нь ноцтой гэмтэл учруулдаг байна. Энэ нь бидний бие махбодид учруулсан гэмтлээс илүү гүнзгий бөгөөд удаан үргэлжилдэг. Сэтгэл зүйн гэмтэл нь цаг хугацаа өнгөрөхөд дурсамж болон үлддэг. Дурсамж нь олон жилийн дараа ч ижил сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг тархинд мэдрүүлж чаддаг байна. Бид сэтгэлзүйн аюулгүй байдлын халдлагад өртөх үед тархи стрессийн хариу урвалд ордог. Бидний танин мэдэхүйн ур чадвар алдагддаг байна. Бидний дээд, логик тархи, үүнийг хариуцдаг сэтгэн бодох чадвар, бүтээлч байдал, шийдвэр гаргах, өөрийгөө хянах чадвар бүрэн хаагддаг. Ийм үед анхаарлаа төвлөрүүлэх, шийдвэр гаргах, эсвэл өөрсдийнхөө үйл ажиллагааг хянахад хэцүү байдаг. Ийм учир сэтгэл зүйн аюулгүй байдлыг хангах нь чухал хүчин зүйл юм.
Ажил дээрх сэтгэл зүйн аюулгүй байдал яагаад чухал вэ?
Ажлын байр бол амьдралын янз бүрийн туршлага боловсролтой, гэр бүлийн өөр орчинд өссөн бүлэг хүмүүс ижил төстэй ажлын байранд хамтран ажиллах нэг зорилгын дор нэгдэх процедур юм.
Харамсалтай нь олон хүн ажлын байрныхаа талаар ингэж боддог. 2017 онд Gallup-ийн санал асуулгаар 10 ажилтан тутмын 3 нь тэдний санал бодол ажил дээртийм ч чухал биш гэдэгтэй хатуу санал нийлсэн байна. Энэ нь ажилтан миний санал ямар ч ач холбогдолгүйтул чимээгүй л сууж байх нь зөв гэсэн хандлагыг төлөвшүүлдэг. Ийм ажлын орчинд шинэ санаачлага гарахгүй бөгөөд хөгжил дэвшил маш удаанаар ирэх болно.
“Ажилчид сэтгэл зүйн аюулгүй байдал дутмаг байх нь бизнесийн бодит үр дагавартай”
Ажил дээрх сэтгэл зүйн аюулгүй байдал гэж юу вэ?
Сэтгэл зүйн аюулгүй байдал гэдэг нь гарал үүсэл, шашин, улс төрийн чиг баримжаа, ялгаатай байдал, асуудал дэвшүүлэх зэрэг санал бодлоо чөлөөтэй илэрхийлсний төлөө таныг шийтгэхгүй, доромжлохгүй гэсэн баталгаа юм. Энэ нь ажилтан үг хэлснийх нь төлөө бусад хүмүүс түүнийг ичээхгүй, үгүйсгэхгүй, шийтгэхгүй гэсэн нийтлэг итгэл үнэмшил юм. Ажлын байран дээрээ сэтгэл зүйн аюулгүй байдлыг хангасан үед хүмүүс өөрийнхөөрөө байх ая тухтай нөхцөл бүрддэг байна. Тэд ажилдаа бүрэн дүүрэн оролцож шинийг санаачлагч манлайлагч болж эхэлдэг.
Ажлын байран дахь сэтгэл зүйн аюулгүй байдлын
ач холбогдол
Ажлын байран дахь сэтгэл зүйн аюулгүй байдал алдагдах нь бизнесийн томоохон үр дагаварт хүргэдэг. Ажилтан сэтгэлзүйн хувьд айдастай, бүрэн өөрийгөө илэрхийлж чадахгүй нөхцөлд алдаа гаргавал нуун дарагдуулдаг. Улмаар ажлын оролцоо буурч, ажилдаа идэвхгүй болдог. Ажилтнууд бүрэн хүчин чармайлт гаргахгүй байх үед байгууллага бүх авьяас чадварынхаа давуу талыг ашиглах боломжоо алддаг. Хүмүүс бодит өөрчлөлтийг бий болгохын тулд үг хэлэх, асуулт асуух, нөхцөл байдалтай санал нийлэхгүй байж болно. Ажил дээрх сэтгэл зүйн аюулгүй байдал нь хүн бүр үргэлж сайхан байдаг гэсэн үг биш юм. Бусад хүмүүсээс хэт хамааралтай байх нь шийдвэр гаргах чадамжгүй болгодог. Ажилтан сэтгэл зүйн хувьд тайван айдасгүй байх эрхтэй. Үүнд хамт олны уур амьсгал чухал нөлөөтэй.
Айдасгүй байгууллага: Шинийг санаачлагч бүтээлч хамт олон, сэтгэл ханамжтай ажилтан, хариуцлага хүлээх чадвартай баг алдаагаа хүлээн зөвшөөрч урагшлах боломж юм. Баг эсвэл байгууллагын уур амьсгал нь хүмүүсийн хоорондын итгэлцэл, хүндэтгэлээр тодорхойлогддог. Хүмүүс хамтран ажиллахдаа чөлөөтэй байж, эрсдэлд ороход аюулгүй мэт санагддаг байх нь эцэстээ инновацийг илүү үр дүнтэй жолоодох боломжийг олгодог.
Сэтгэл зүйн хувьд аюулгүй ажлын байр нь өөрийн гэсэн мэдрэмжээс эхэлдэг. Маслоугийн хэрэгцээний эрэмбийн нэгэн адил бүх хүмүүс өөрсдийн чадавхийг бүрэн дүүрэн ашиглахын тулд үндсэн хэрэгцээгээ хангах ёстойг харуулж байгаа шиг ажилтнууд байгууллагаа сайжруулахад бүрэн хувь нэмэр оруулахаас өмнө хүлээн зөвшөөрөгдөх ёстой.
Ажилтны сэтгэлзүйн аюулгүй байдлын 4 үе шат
1-р шат - Хамгаалалтын аюулгүй байдал: Энэ үе шатанд ажилтан өөрийнхөөрөө байх нь аюулгүй бөгөөд өөрийнхөөрөө хүлээн зөвшөөрөгдөх явдал юм.
2-р шат - Суралцагчийн аюулгүй байдал: Суралцагчийн аюулгүй байдал нь суралцах, өсөх хэрэгцээг хангаж байх ёстой. Энэ үе шатанд ажилтан асуулт асуух, санал хүсэлт өгөх, хүлээн авах, туршилт хийх, алдаа гаргах зэргээр суралцах үйл явцдаа аюулгүй байдлыг мэдрэх ёстой.
3-р үе шат – Нөлөөлийн аюулгүй байдал: Аюулгүй байдал нь өөрчлөлт хийх хэрэгцээг хангадаг. Ажилтан өөрийн ур чадвараа ашиглан чухал хувь нэмэр оруулах, шинийг санаачлахад аюулгүй байна.
4-р шат - Аюулгүй байдлын сорилт: Аюулгүй байдал нь аливаа зүйлийг сайжруулах хэрэгцээг хангадаг. Өөрчлөх, сайжруулах боломж байна гэж бодох үед ажилтан дуу хоолойгоо илэрхийлэх боломж хангагдсан. Алдааг залруулах улмаар тогтсон буруу хэв маягийг эсэргүүцэхэд аюулгүй санагддаг байх.
Энэ дөрвөн үе шатыг даван туулахад, туслахын тулд удирдагчид ажилчдын ажлын байран дахь сэтгэл зүйн аюулгүй байдлын мэдрэмжийг төлөвшүүлж, удирдан чиглүүлэх ёстой.
Ажил орчинд сэтгэл зүйн аюулгүй байдлыг хэрхэн бий болгох вэ?
1. Сэтгэл зүйн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих.
Ажлын байран дахь сэтгэл зүйн аюулгүй байдлыг бий болгохын ач холбогдлын талаар ярилцаж нээлттэй хэлэлцүүлэг хийх. Үүнийг байгууллагын шинэлэг санаа, багийн оролцоог нэмэгдүүлэх боломж гэж харах хэрэгтэй. Ажилчдын манлайллыг дэмжин, идэвхи оролцоог сайжруулж, зөв зан үйлийг загварчилж, тодорхой үе шаттай системтэй ажлуудийг хийх нь зүйтэй.
2. Хүн бүр үгээ хэлэх боломжоор ханга.
Ажлын байрандаа хүн баг зүүхгүй байх боломжоор ханга. Сониуч зан, өрөвдөх сэтгэл, илэн далангүй, үнэнийг хэлэхийг нь хүндэтгэ. Хэн нэгэн тогтсон хэв маягийг эсэргүүцэх зоригтой, үг хэлэх үед нээлттэй байж үүнийг сонсоход бэлэн бай. Сэтгэл зүйн хувьд аюулгүй байгууллагууд үнэнийг хэлэх зоригтой багийн гишүүдтэй байх магадлалтай.
3. Бүтэлгүйтлийг хэрхэн зохицуулах хэм хэмжээг тогтоох.
Шинэ санаа, бүтээлч сэтгэлгээнээс үүссэн эрсдэлийг бүү шийтгэ. Бүтэлгүйтэл, урам хугарал зэргээс суралцах боломж олго. Урам зориг өгч, алдаанаасаа олж авсан сургамжаа илэн далангүй хуваалц. Ингэснээр инновацийг “унтраахын” оронд өдөөхөд тусална.
4. Шинэ санаа гаргах орон зайг бий болго.
Аливаа шинэ санаанд дэмжлэг үзүүлж хамтран ажилла. Шууд үгүйсгэх хандлага нь ажилчдыг санаачлагагүй, идэвхгүй болгодог. Тухайн шинэ санааг судалж шинжлээд шийдвэр гаргах нь илүү үр дүнтэй. Багтаа илүү шинэлэг сэтгэлгээг хэрхэн хөгжүүлэх талаар нээлттэй хэлэлц.
5. Бүтээмжтэй зөрчилдөөнийг хүлээн зөвшөөрөх.
Ярилцлага, үр бүтээлтэй мэтгэлцээнийг дэмжиж, зөрчилдөөнийг үр дүнтэй шийдвэрлэхийн төлөө ажилла. Аливаа зөрчилдөөнд ялагч байдаггүй харин шийдэл байдаг. Ажилчдын сэтгэл зүйн аюулгүй байдлын хэв маягт анхаарах хэрэгтэй. Зарим ажилтан бусдаас хамаагүй илүү эсвэл бага сэтгэлзүйн аюулгүй байдлыг мэдэрдэг байх боломжтой. Сэтгэлзүйн тогтвортой байдлыг хамгаалах нь чухал. Сэтгэл зүйн аюулгүй байдал нь тухайн байгууллагын уур амьсгалд шууд нөлөө үзүүлдэг.
“Өөрчлөлт нь олон жижиг алхмуудын үр дүнд ирдэг”
Бидний ихэнх нь тавьсан зорилгоо өдөр бүр 1%-иар ахиулж чадна гэж үзвэл жилийн эцэс гэхэд та 365%-ийн сайжруулалтыг хийсэн байх болно. Бид өдөр бүр 20 хуудас ном уншихад энэ номыг 10 өдрийн дараа уншиж дуусгах юм.
Ажлын хамт олны харилцаа хандлага нь сэтгэл зүйн аюулгүй байдлыг бий болгоход тусалж чадна. Удирдагчид байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг ч ажлын байран дахь сэтгэл зүйн аюулгүй уур амьсгал бүрдүүлэх нь ажилтан бүрээс хамаарна. Бид бүгд ажил дээрээ ямар нэгэн зүйлийг хийж байдаг бөгөөд байгуулагын соёлын хэм хэмжээг тогтоож байдаг.
Хамт олны үр дүнтэй харилцан яриа, мэтгэлцээнийг дэмжихийн тулд дараах алхмуудыг хийж болно. Үүнд:
1. Хамт олноосоо хүчтэй, нээлттэй асуулт асууж, дараа нь мэдрэмж, үнэ цэнэ, баримтуудыг ойлгохын тулд идэвхтэй, анхааралтай сонс;
2. Алдаа бол суралцах, хөгжих боломж гэдгийг хүлээн зөвшөөрч, алдаа оноогоо хуваалцахыг зөвшөөр;
3. Талархлаа илэрхийлэх эсвэл урам хугарах эсэхээс үл хамааран илэн далангүй бай;
4. Тусламж хүсэх, асуухад нь чөлөөтэй хариулаарай;
5. Ганц "баатар" сэтгэлгээний эсрэг олон хүмүүсийн дунд мэдлэгийг хүлээн ав;
6. Урам зориг өгч, талархал илэрхийлж байгаа нь танай багийн гишүүдийн эерэг мэдрэмжийг бэхжүүлдэг.
Ажилчдын хоорондын эерэг харилцаа, харилцан яриа нь итгэлцэл дээр тогтдог. Ажилтан эрсдэлд орох, тусламж хүсэх, алдаагаа хүлээн зөвшөөрөх зэрэг үед өөрийн чадах бүх зүйлээ хийгээрэй. Үүний үр дүнд итгэлцэл бий болдог. Удирдагчид мөн байгууллагын хэмжээнд яриа хэлэлцээний чанарыг сайжруулахад хөрөнгө оруулалт хийж болно. Учир нь шууд утгаараа илүү сайн яриа нь илүү сайн соёлд хүргэнэ. Сайжруулсан ярианы ур чадвар, сэтгэлзүйн хувьд аюулгүй орчинтой хослуулан, хэрэгжүүлснээр ажлын байрны сэтгэл зүйн аюулгүй байдлыг бий болгож байгууллагын эерэг соёлыг төлөвшүүлнэ. Ажилтнууд аливаа сөрөг үр дагавраас айхгүйгээр тусламж хүсэх, санал хүсэлтээ албан бусаар хуваалцах эсвэл одоогийн нөхцөл байдлыг эсэргүүцэх зэрэгт таатай мэдрэмж төрж байвал тухайн байгууллага хурдан шинийг санаачилж, олон талт байдлын үр өгөөжийг нээж, өөрчлөлтөд сайн дасан зохицох магадлал өндөр байдаг.
Сэтгэл зүйн аюулгүй байдал-Өөрчлөлт-Шинэчлэл-Хөгжил дэвшил
Орчин үед техник технологи маш хурдацтай өөрчлөгдөн шинэчлэгдэж байна. Тухайлбал хэдхээн жилийн өмнө ихэнх хүмүүс Nokia брэндийн утсыг хэрэглэдэг байсан. Харин одоо Аpple, Samsungзэрэг брэндийн утасны хэрэглээ зах зээлд нэмэгдэж илүү олон хэрэглэгчтэй болжээ. Байгууллага үргэлж өөрчлөгдөж, шинэчлэгдэж, сайжруулалтыг хийхгүй бол өрсөлдөх чадвар нь буурсаар болно.
Эх сурвалж: Аюулгүй байдлын дасгалжуулагч номноос
